Bumchimeg Gungaa

Chief Executive Officer, Banking and Finance Academy

Г.Бумчимэг нь 2021 оны 4 сард БСА-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2010 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Манчестерийн Их сургуульд эдийн засгийн онолын шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр эдийн засгийн судалгаа, эдийн засгийн төсөөлөл, бодлогын шинжилгээний чиглэлээр мэргэшсэн.

Г.Бумчимэг нь Монголбанк, “Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны Төв” ТББ-д тус чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монгол улсын Сангийн яам зэрэг байгууллагуудад Монгол улсын эдийн засгийн төсөөлөл хийх загваруудыг хөгжүүлэхэд зөвлөхөөр ажилласан туршлагатай.